Eworld карго "Үйлчилгээний нөхцөл"
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү журмаар Eworld Express ХХК-ийн "карго үйлчилгээ" (цаашид КАРГО гэнэ) түүнтэй холбоотой үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна.
1.2 КАРГО нь БНХАУ-ын Эрээн хот дах (цаашид ЭРЭЭН гэнэ) өөрийн хаягт илгээгдсэн бараа бүтээгдэхүүн, илгээмжийг (цаашид АЧАА гэнэ) хүлээн авч Эрээн-Улаанбаатар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлнэ.
1.3 Захиалагч буюу ачаа илгээгч (цаашид ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ гэнэ) үйлчилгээ авахаасаа өмнө энэхүү журамтай сайтар танилцах ба журамд тусгагдсан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээ авах эрх нээгдэнэ.
1.4 Энэхүү журмын хэрэгжилтэнд КАРГО болон үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.
ХОЁР. ТЭЭВРИЙН ҮНЭ
2.1 Үйлчлүүлэгч дэлхийн хаанаас ч манай Эрээн дэх хаягруу ачаа илгээх боломжтой ба Эрээн хот хүртэлх ачааны тээврийн зардлыг үйлчлүүлэгч хариуцан төлнө.
2.2 Бид Эрээн хот дах өөрийн хаягаар ирсэн ачааг хүлээж аваад Улаанбаатар хотруу илгээнэ. Хэрвээ ачаа Хятад улс дотроо тээврийн зардалтай буюу хаягаар хүлээж авах үед тээврийн төлбөр төлөх шаардлагатай (цаашид CHINA ТЭЭВЭР гэнэ) бол үйлчлүүлэгч урьдчилан бидэнд анхааруулж мэдэгдэх ёстой ба бид ачааг хүлээж авахдаа china тээвэр-г төлөх боломжтой.
2.3 Эрээн хотод ачааг хүлээж авахад CHINA ТЭЭВЭР төлсөн бол ачааг Улаанбаатарт ирсэний дараа уг төлбөрийг Эрээн-Улаанбаатар тээврийн зардал дээр нэмж тооцно.
2.4 Эрээн-Улаанбаатар тээвэр гэдэг нь ачааны Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээврийн үнийн дүн юм.
2.5 Эрээн хотоос Уб хүртэл тээврийн зардал хэдэн хэсэг бараа ирсэн тус тусдаа тооцогдоно. Овор хэмжээ ихтэй, түүнчлэн савлагаа томтой боловч хөнгөн ачааны тээврийг "овроор буюу метр куб-р" тооцно.
2.6 Хэрэв үйлчлүүлэгч манай хаягруу хил гаалиар хориотой ачаа илгээсэн тохиолдолд гарах бүх хохирол хариуцлагыг үйлчлүүлэгч өөрөө хүлээнэ.
ГУРАВ. ТЭЭВЭРЛЭЛТ
3.1 Тээвэрлэлт нь БНХАУ-ын Эрээн хот дэх манай хаяг хүртэлх хүргэлт, Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлт гэсэн 2 үндсэн үе шатаас бүрдэнэ.
3.2 Бараа манай Эрээн дэх хаягаар ирээгүй өөр хотод гацсан, эсвэл дэлгүүр нь дутуу илгээсэн, огт илгээгээгүй барааг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
3.3 Бараа манай Эрээн дэх хаягт ирсэн бөгөөд Улаанбаатар хүртэлх замдаа гэмтсэн, алга болсон тохиолдолд карго хариуцна.
3.4 Ачааны ирэх хурд, тээвэрлэлт хил гаалийн байдлаас шууд хамаарна. Бүх нийтийн баяр ёслол,гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд тодорхой болон тодорхойгүй хугацаагаар ачаа тээвэрлэлт удах болон сунгагдаж болно. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанууд багтана.
ДӨРӨВ. БАРАА ОЛГОЛТ
4.1 Ачааг Улаанбаатар хотод ирсэний дараа "хэрэв шуудангын наалт дээр үйлчлүүлэгчийн монгол утасны дугаар байгаа тохиолдолд" бид тухайн дугаарлуу ачаа ирсэн талаар мэдэгдэл мсж илгээхээс гадна ачааны кодоор бүртгэн eworldcargo.mn сайтад оруулна. Ачааны код дээр хүлээн авагчийн утасны дугаар бичигдээгүй эсвэл дутуу бичигдсэн тохиолдолд мэдэгдэл мсж очихгүй бөгөөд зөвхөн вэб сайтаар шалгах боломжтой.
4.2 Та eworldcargo.mn сайт-д хандан ачааны кодоо оруулсанаар ачаа Эрээнд манай хаягаар ирсэн эсэх, Улаанбаатарт ирсэн эсэх, ачааны тээврийн зардал болон хүргэлтээр илгээгдсэн эсэхийг шалгах боломжтой.
4.3 Ачааны код гэдэг нь үйлчлүүлэгч ачааг манай хятад хаягруу илгээсний дараа илгээгч газраас үйлчлүүлэгч-д өгдөг шуудангын код юм. Уг шуудангын код-р ачааг БНХАУ-ын хаана явж байгааг хянах боломжтой байдаг.
Хэрэв ачаа Эрээн хот дах манай хаягруу ирэх замдаа гацсан, алга болсон, буцаагдсан тохиолдолд үүсэх бүх үр дагаврыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
4.4 Ачаа Улаанбаатарт ирсэн бүртгэл хийгдсэний дараа үйлчлүүлэгч ачааг авах боломжтой ба үйлчлүүлэгчид бараа олгох үед үйлчлүүлэгч бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудад КАРГО хариуцлага хүлээхгүй.
4.5 Үйлчлүүлэгч ачаагаа Улаанбаатарт ирсэн дараа дор дор нь авах эсвэл бөөгнүүлж байгаад нэг авч болох ба ачаа ирсэнээс хойш 14 хоногийн дотор авахыг зөвлөж байна.
4.5 Ачаа Улаанбаатарт ирсэнээс хойш дээд тал нь 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд агуулахад хадгалагдах ба хадгалалтын хугацаа дууссан тохиолдолд агуулахын зай талбай чөлөөлөх, ачаа эргэлтийн талбайг нэмэгдүүлэх үүднээс тухайн ачааг актлаж устгалд оруулна.
ТАВ. ХҮРГЭЛТ
5.1 КАРГО үйлчлүүлэгчийн хүсэлд нийцүүлэн нийслэл хот, хөдөө орон нутагруу ачааг хүргэх үйлчилгээ үзүүлнэ.
5.2 Хүргэлтийн үйлчилгээ авах эсэхийг хэрэглэгч захиалга Уб-т ирсэний дараа мэдэгдэх бөгөөд хүргүүлэх газрын байрлал болон ачааны овор хэмжээнээс шалтгаалан хүргэлтийн үнэ тогтоогдож, тээврийн зардал дээр нэмж тооцогдоно.
5.3 Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг бүсчилсэн үнийн тарифаар гүйцэтгэнэ.
5.4 Орон нутгийн хүргэлтийг хот хоорондын тээврийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.
ЗУРГАА. БАРАА БУЦААЛТ
6.1 Монгол ба БНХАУ-ын хилээр бараа оруулах болон буцаалт нээлттэй тохиолдолд ачаа, бараа буцаалт хийх боломжтой.
6.2 Ачаа буцаах хаяг, хүлээн авагчтай үйлчлүүлэгч бие даан харилцах бөгөөд КАРГО зөвхөн Улаанбаатар-БНХАУ ачаа тээврийн үйлчилгээ үзүүлнэ.
6.3 Бараа бүтээгдэхүүнийг буцаахтай холбогдон гарах тээвэрлэлт, торгууль зэрэг бүх зардлыг хүсэлт гаргасан үйлчлүүлэгч хариуцна.
ДОЛОО. ХОРИОТОЙ БАРАА
7.1 Хил, гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хийхгүй. Тухайлбал:
• Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
• Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд, хордуулах бодис, тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материал;
• Согтууруулах ундаа ба согтууруулах ундааны зар сурталчилгааны материал
• Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
• Эм, эмнэлгийн хэрэгсэл;
• Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
• Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
• Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл
7.2 Үйлчлүүлэгч хориотой барааг манай хаягаар илгээсэн тохиолдолд бид үйлчлүүлэгчтэй бус харгалзах хууль хяналтын байгууллагад холбогдож мэдээлэх бөгөөд үүсэх бүх үр дагавар, хариуцлагыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна.
НАЙМ. ХАРИУЦЛАГА
8.1 Үйлчлүүлэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнүүд нь КАРГО-той хамааралгүй БНХАУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдэд КАРГО хариуцлага хүлээхгүй.
8.2 Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна
ЕС. БУСАД
9.1 Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан, ямар нэгэн байдлаар захиалга цуцлагдсан (барааны нөөц дуусах, тухайн дэлгүүр захиалгын доод болон дээд лимиттэй эсвэл Эрээн хотруу цөөн тооны бараа илгээхээс татгалзах, тээврийн зардал нэхэх, түүнчлэн тухайн дэлгүүр журмын дагуу 76 цагийн дотор илгээх ёстой боловч илгээгээгүй удсан мөн илгээсэн ч хятад карго дотроо алга болсон) зэрэг асуудлыг үйлчлүүлэгч бие даан хариуцна.